Home

Mongolia Physicians

Latest Updates

#ТАРГАЛАЛТ 1975-онд дэлхийд 11 сая хүүхэд болон насанд хүрсэн хүн ТАРГАЛАЛТТАЙ байсан бол 2016 оны байдлаар энэ тоо 10 дахин нэмэгдсэн буюу 124 сая хүн таргалалттай амьдарч байгаа гэсэн судалгааг #ДЭМБ гаргасан байна. Чимээгүй тахлын аюул дагуулаад байгаа #таргалалт нь дан ганц хүмүүсийн дунд тархаад байгаа #өвчин биш юм. Гэрийн тэжээмэл амьтад ч энэ тахалд нэрвэгддэг. Тэгвэл байгалийн зэрлэг амьтад таргалалтай учирвал тэдэнд юу тохиолдох бол... Нэгэн хөгжилтэй бичлэгийг хүргэж байна.

ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ/ ҮЗЛЭГ 50% ХЯМДАРЛАА 🎁🎁 Та манай Шүдний эмнэлэгийг зорин ирж үйлчлүүлээрэй. Бид 12-р сарын 5-ны өдөр хүртэл 50% хямдрал зарлалаа.... Шүд эрүүл бол бие эрүүл 😊😆 Ажиллах цагийн хуваарь : 08.00 - 20.00 цаг Цаг авах дугаар : 77230103

Та ажил­ласаар ажлын цагаа дуус­гаад гэртээ очиход бие сул­байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг уу? Яг ийм байдлаар ажилласаар бай­вал танд ядаргаа хуримт­лагдсаар байгаа шинж юм. Та олон цагаар ажилла­даг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухим­даж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээ­дүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж бай­на уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ. Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уур­лаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шин­гэц муудаж, ирээдүйг бүрхэг бар­гараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагд­даг. Ядаргааны шинж тэмд­гүүд их бага хэмжээгээр илэр­вэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.Харин та яг одоо анхаарлаа хандуулаарай Танд санал болгох шинэхэн бүтээгдээхүүн таныг алжаал ядаргаанаас салгах ид шидтэйг дуулгахад таатай байна.Та утсаа аваад яг одоо захиал таван бүтээгдэхүүнээс дээш худалдан авалтанд бид үнэгүй хүргэнэ Үнэ: 15-аас 20мянган төгрөгний үнэтэй байна

@ЭХЭМҮТ 2017-11-13

ОРБИС ОУ-ын байгууллагын удирдлагууд ЭХЭМҮТ-д зочиллоо Тус төв нь ОРБИС олон улсын байгууллагатай хамтран “Монголын орчин үеийн шилдэг загвар-Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг 2014 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд ОРБИС Олон улсын байгууллагын Ерөнхийлөгч Bob Rank, Азийг хариуцсан захирал George Smith нар 2017 оны 9-р сарын 13-ны өдөр манай төвөөр зочиллоо. Зочдыг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, ХЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа, бусад удирдлагуудын хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Орбис төслийн тулгамдаж байгаа асуудлууд, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын дараагаар ОРБИС Олон улсын байгууллагын Ерөнхийлөгч Bob Rank ЭХЭМҮТ-ийн хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдэл үлдээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр зочдод дурсгалын зүйл гардууллаа. Мөн зочид ХЭ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник, Нүдний мэс заслын тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нүдний эмгэгтэй хүүхдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх “Орбис нисдэг эмнэлэг” хөтөлбөрийг 2018 оны 08 сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ТОМУУГИЙН ВАКЦИН ЯАГААД ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? #ЭРҮҮЛДҮҮРЭГ

Хамрын гоо сайхны мэс засал Г.Анхбаяр AnkhA AnhA Ц. Гантөмөр Gantumur Tsegmid Хамрын хэлбэр, гоо зүйн харьцаа, нүүрний зөв төрхийг үндэслэн гоо зүйн зорилгоор тухайн хүний гадна хамарт хийгдэж буй мэс заслыг хэлнэ. Хамрын гоо сайхны мэс засал нь олон төрлийн арга, аргачилал хэрэглэдэг онцлогтой ба мэс засалч зөвхөн өөрийн түгээмэл хийж дадсан арга аргачилалдаа баригдалгүй тухайн тохиолдолд тохирсон аргачилалыг сонгож хэрэглэх ёстой. Хамрын гоо сайхны мэс заслаар суралцаж, ажиллаж байхад унших бүрт шинийг мэдэж, хийх бүрт шинэ асуудалтай тулгарч, шийдвэрлэж, ярилцах тусам шинэ санаа гарч байдаг бөгөөд энэ чиглэлээр тууштай суралцаж, ажиллаж буй хэн нэгэн энэхүү ажилдаа үнэн сэтгэлээсээ дурлах нь гарцаагүй. Хамрын бүтэц зүй Хамар нь нүүрний төв хэсэгт байрлаж нүүрний гол бүрдэл хэсэг болох төдийгүй хувь хүн, үндэстэн бүрт гадна харагдах байдлаараа олон хэлбэртэй. Хамрын гоо сайхны хагалгаа нь хамрын хэлбэр, бүтцийг гоо зүйн талаас өвчтөний хүссэн хэлбэрээр өөрчлөх боловч нийтлэг зөвшөөрөгдсөн гоо зүйн харьцаанд тулгуурлаж түүний алтан дүрэм болсон хэм хэмжээгээр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, өвчтөн юу хүснэ тэр бүгдийг биелүүлэх зорилгоор хийгдэхгүй. Хамар нь статик мэт боловч үнэн хэрэг дээрээ динамик эрхтэн юм. Иймээс зөвхөн хамрын 3D бүтэц төдийгүй үйл ажиллагаа, үүргийг мэдэх ёстой. Хамрын гадна бүтэц Дух, хамрын заадасны хамгийн урд цэг нь nasion(N) юм. Хамгийн гүн хонхор хэсэг нь хамар духтай холбогдох тэр хэсэг бөгөөд үүнийг хамрын уг (subnasion) гэнэ. Ерөнхийдөө энэхүү уг хэсгийг хамрын эхлэх цэг гэж үзнэ. Үүнээс доош голын шугам дагаад хамрын хянга үргэлжилж, үзүүр тодорхойлох цэгт хүрч дуусна. Хянга (dorsum) нь яс, мөгөөрс, дээд үзүүр (supra tip) зэргээс бүрддэг. Хянга нь ухархай хооронд хамгийн нарийн байх ба аажмаар өргөсч доошоо явж хамгийн өргөн болж (rhinion) мөгөөрсөн хэсэгтэй холбогдож доош alar dome хүрэхээс өмнө дахин нарийсна. Хамрын хамгийн өндөр цэг нь үзүүр буюу pronasale юм. Хамрын үзүүр хэсэгт хамрын хоёр нүхний оройн цэгийг холбож буй шугамнаас дээш, дээд үзүүрийн оройн цэг (supra tip breakpoint), самсааны урд хагас хүртэл хэсэг орно. Анатомийн хувьд хамрын үзүүрийг дотор нь: -Үзүүр (tip) -Үзүүрийн дээд хэсэг (supratip lobule) -Үзүүрийн доод хэсэг (infratip lobule) гэж хуваана. Багана (сolumella) нь хамрын хоёр нүхний оройн цэгийг холбосон шугамнаас эхлэх бөгөөд үүгээр баруун зүүн нүх гэж хоёр хуваагдана. Багана нь дээд уруулын голын шугамтай уулзалдсан цэгийг subnasale гэнэ. Үзүүрээс хоёр тийш үргэлжилсэн хэсгийг хамрын самсаа (nasal ala), самсаа ба хамрын нийлсэн хэсгийг самсааны ховил (alar groove) гэнэ. Хянганаас үзүүрлүү шилжих үеийн дээд хажуу мөгөөрс (ULC) болондоод хажуу мөгөөрс (LLC) -ийн уулзах цэгийг дээд үзүүрийн оройн цэг (supra tip break) гэнэ. Хамрыг хучиж буй эд зөөлөн эд нь таван давхрагаас бүрдэнэ. -Арьс -Өнгөц өөхөн давхарга -Ширхэглэг, булчинлаг давхарга -Гүн өөхөн, булчинлаг давхарга -Мөгөөрсний болон ясны хальс Хамрын дээд хэсэгт арьс нь нимгэн, илүү хөдөлгөөнтэй бол үзүүр хэсгийн арьс барьцалдсан хөдөлгөөн багатай байдаг. Арьс нь хамар-духны өнцөг хавьд хамгийн зузаан, rhinion (хамар яс-ULC-ийн уулзвар)-д хамгийн нимгэн, цааш үзүүр ба самсаа орчим дахин зузаан болно. Гэвч багана, самсааны ирмэгийн арьс нимгэн байдаг. Ази, хар арьстны хамрын арьсыг цагаан арьстнуудтай харьцуулахад илүү зузаан, тослог ихтэй байдаг ба энэ шинж чанар нь хамрын суулгац тавихад давуу тал болдог. Өнгөц өөхөн ба ширхэглэг булчинлаг давхаргыг хамрын “SMAS”гэх ба арьсны хөдөлгөөнт байдал, цусан хангамжинд голлох үүрэг гүйцэтгэнэ. Хамрын арьсыг сөхөхдөө гүний өөхөн давхаргын доогуур сөхвөл чухал судсыг гэмтээхгүй байх, цус гаралтбага байх чухал ач холбогдолтой. Хамрын нүхний орой хэсэг нь ямар ч мөгөөрсгүй зөвхөн арьснаас бүрдэнэ. Энэ хэсгийг зүсвэл сорвжиж, ховил үүсэх эрсдэлтэй. Булчин:Нүүрний хувирал болон агаар дамжуулахад чухал үүрэгтэй. Хэд хэдэн булчин байна. -Хамар өргөгч булчин: nasio-nasal tip зайг богиносгож, хамрын нүхийг өргөсгөдөг үүнд: m. procerus, levator labii superior, alaeque nasi орно (хос булчин). -Хамар буулгагч булчин: nasion-nasal tip зайг уртасгаж, нүхийг өргөсгөнө. Үүнд: m. nasalае (самсааны хэсэг), depressor septi nasi -M. minor nasal dilator (хамрын жижиг тэлэгч), m. dilator nasi anterior -Nasal compressor nasalis (хөндлөн хэсэг), compressor narium minor muscle Цусан хангамж: Цусны судаснууд нь ихэвчлэн хамрын SMAS дотор, дээд хэсэгт байрлана. Иймээс SMAS доогуур салгалт хийхэд аюулгүй. Гадна гүрээний артериас салсан нүүрний артери нь хамрын гол цусан хангамж хэдий ч өөр олон судасны сүлжээгээр тэжээгдэнэ. Гол цусан хангамж нь гадна болон дотор гүрээний артери юм. Гадна гүрээний артери нь хамрын ухархайн доорхи артери (infraorbital artery-internal maxillary artery-н нэг салаа)-аар болон a.facialis-р тэжээгдэнэ. Дотор гүрээний артери нь ophthalmic artery-ын хамрын хянганы салаа болон үргэлжлэх ба мөн anterior ethmoidal артерийн хамрын гадна салаагаар тэжээгдэнэ. Нүүрний артери: энэ нь angular artery болон үргэлжилж хамрын хажуу талыг тэжээнэ. А. оphthalmic-ийн хамрын хянганы салаа: Энэ нь дотор canthus-н шөрмөсний дээрээс эхэлж orbital septum-р явж хамрын хажуу талаар доош явж angular артеритай холбогдоно. Дээд уруулын артерийн баганын салаа: Энэ нь хамрын нүхний босго, хамрын ёроол болон хамрын үзүүр хэсгийг тэжээнэ. Эдгээр судас нь арьсны нимгэн давхрага чиглэлд доош явж (доод хажуу мөгөөрс дээгүүр) байдаг тул transcolumellar зүслэг хийх үед гэмтдэг байна. Anterior ethmoidal artery-ын хамрын гадна салаа: энэ нь хамрын үзүүрт цусан хангамж өгнө. Вен: артеритайгаа цуг явж, ижил нэршилтэй ба харилцан орлох үүрэгтэй. Мэдрэхүйн мэдрэл: гурвалсан мэдрэл, ялангуяа ophthalmic ба хоншоорын мэдрэлээр мэдрэлжүүлэгдэнэ (II, III салаа). Ophthalmic nerve: Үүний салаа болох supratrochlear болон infratrochlear мэдрэл нь хамрын уг ба хянганы арьсны мэдрэхүйг хангах бол хамрын үзүүр нь anterior ethmoidal салаагаар мэдрэлжүүлэгдэнэ. Хоншоорын мэдрэл- maxillary nerve. Үүний infraorbital салаа нь хамрын ёроол, багана, гадна үүдэвчийг мэдрэлжүүлнэ. Хамрын яс: Хамрын хос яс нь дээд хэсгээрээ духны ясны хамрын сэртэнтэй холбогдож, хоёр хажуугаараа хоншоорын духны сэртэнтэй холбогдоно. Доод ирмэгээрээ хоншоорын духны сэртэнтэй хамт лийр хэлбэрийн нүх үүсгэнэ. Хоншоорын духны сэртэнгийн дээд хэсэг нь нулимасны яс болон нулимасны ховилоос тогтох ба дотроо нулмасны хүүдий агуулах тул хажуугийн остеотоми хийх үед болгоомжилох хэрэгтэй. “Keystone” хэмээх нэршил нь ясан болон мөгөөрсөн таславчийн нийлсэн хэсэг бөгөөд, хамрын яс дээд хажуу мөгөөрстэй нийлсэн хэсэг юм. Мэс засалч монхор авах үед энэхүү “keystone”орчмыг гэмтээвэл “эмээл” хэлбэрийн хамар үүснэ. Хажуугийн остеотоми-г хэт доогуур хийвэл доод самалдаг дотогш шилжиж хамар битүүрэх шалтгаан болдог. Иймээс хажуугийн остеотомийг арай дээгүүр хийнэ. Өөрөөр хэлбэл зөв остеотоми нь Webster-н гурвалжингаас дээгүүр хийгдэх ёстой. Мөгөөрс: Хамрын мөгөөрснүүдэд хос дээд хажуу (ULC), хос доод хажуу (LLC) мөгөөрс болон таславч мөгөөрснөөс тогтоно. Дээд хажуу мөгөөрс: Гурвалжин хэлбэртэй ба хөндлөн зүсээд харвал Т хэлбэртэй бөгөөд сүүлрүүгээ өнцөг нь багасдаг. Бүтцийн хувьд дээд хажуу мөгөөрс болон таславчын мөгөөрс нь нэг үргэлж мөгөөрс мэт харагдана. Хамрын таславч, дээд хажуу мөгөөрсний төгсгөлрүүгээ доод ирмэгтэй уулзсан хэсгийг дотор хавхлага (internal valve) гэж нэрлэх бөгөөд хамрын амьсгалах үүрэгт нэн чухал үүрэгтэй. Энэ хэсэгт дээд хажуу мөгөөрс нь таславч мөгөөрстэй нийлэх хэсэгтээ маш нимгэн байдаг нь хөдөлгөөн хийж агаар оруулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Доод хажуу мөгөөрс (нөгөө нэршил нь далавч мөгөөрс): Гадна хөл (lateral crus),дотор хөл (medial crus),дунд бие (middle crus)зэргээс бүрдэнэ. Энэхүү мөгөөрс нь хамрын үзүүрийг бүрхэж байдаг тул үзүүрийг засахад чухал ач холбогдолтой юм. Доод хажуу хос мөгөөрс нь хоорондоо нийлэхдээ өөр хоорондоо багахан өнцөг үүсгэх ба ойролцоогоор 60 градус байна. #TUGSYALGUUN TEL:98118208

Монгол улсын засгийн газрГ БҮТЭН МОНдэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй элэгний с вирусын ачаалал тоолох шинжилгээг ЭМД-ын санхүүжилтээр даатгуулагчийн нас харгалзахгүй ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж эхэллээ. Элэгний с вирусын шинжилгээнд илгээх, эм бичих эрхтэй эмч нарын жагсаалт: http://www.ndaatgal.mn/v3 Мэдээллийн утас: (976) 9919 8413